2014-05-06
Дэлхийг устгаж буй зүйлүүд

1399352413.

Хэрвээ хөгжиж буй орнуудад тээврийн хэрэгслийн хорт утаа ялгаруулах хэмжээг заагласан Европ стандартыг мөрдөж эхэлбэл жилдээ утаанаас үүдэлтэй уушгины өвчнөөр хорвоог орхигсдын тоо 250,000-аар буурах боломжтой ажээ. Тээврийн хэрэгслийн хорт утаа ялгаруулах хэмжээг багасгахын тулд эхний ээлжинд нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулах ёстой ч нүүрстөрөгчийн дан исэл, азотын оксид зэрэг хорт бодисууд дэлхийн уур амьсгалд нөлөөлж, хүний эрүүл мэндийг хордуулсаар байх юм. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг хөгжиж буй орнуудад бууруулахын тулд АНУ-ын Нью Йорк хотын Колумбын Их сургуулийн дэргэдэх НАСА-ийн сансар судлалын Годдард Институтын судлаач Дриү Шиндлийн баг Европын тээврийн хэрэгсэлд тогтоосон хатуу стандартыг 2015 оноос эхлэн Хятад гэх мэт хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Эрдэмтдийн тооцоолсноор уг стандартыг 2015 оноос хөгжиж буй орнууд нийтээр мөрдөж эхэлбэл жил бүр хөгжиж буй орнуудад утаатай холбоотой нас баралтын тоо 280,000-аар буурч, 2030 он гэхэд 2,4 триллион хүний амь насыг аврах бололцоотой юм. Түүнчлэн озоны давхаргын цоорлоос үүдэж жил бүр алддаг 19,7 сая тонн үр тарианы ургацыг хэвийн хураадаг болно гэж үзвэл 2030 он хүртэл 4,3 тэрбум тонн газар тариалангийн алдагдлыг хэмнэх боломжтой ажээ. Эцэст нь уг стандартыг мөрдсөнөөр 2040-өөс 2070 оны хооронд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын температур 0,2 градус цельсээр буурах боломжтой гэнэ. Б.Энх
Бичсэн: l.gantogtoh | цаг: 12:39 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax