2014-05-08
монголд тулгарласанд асуудалууд




1399510916.
Та бидний төрөлх эх орон Монгол улсын усны нөөц хангамж, хүрэлцээ, усны экоситемийн төлөв байдал, үнэ цэнийн талаар мэдээллийн хэрэгслээр хэлтэй болгон ярьж, үсэгтэй болгон бичиж байна. Энэ салбарын бодлогын хэрэгжилтийг хангах эх сурвалжид байдагийн хувьд тодорхой арифметикт тулгуурлан бодит байдал, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлаас зарим чухлыг нь сонордуулъя. Усны тухай бяцхан сонирхуулахад Усыг английн физикч Г.Кавендиш лабораторитоо хоёр элементээс бүрддэг, францийн физикч А.Лавуазье ус төрүүлэгч,хүчил төрүүлэгч хоёроос бүтдэгийг тодорхойлох хүртэл шинжлэх ухааны судалгаа байсангүй. Дэлхий маш их устай, тэр нь 1370 сая шоо км хэмжээтэй байдаг ч цэвэр ус 2,5%, үүнээс хүн авч ашиглаж болох нь 1% хүрэхгүй. Цэвэр ус гэдэг нь “өнгөгүй,үнэргүй,амтгүй усыг хэлнэ ” гэсэн тодорхойлтыг л бүгд мэдэхээс өнөөгийн ШУ-ны тайлбарлаж нууцын нээж чадаагүй ганц эрдэс ус аж. Ж-нь Бусад бодис хөлдөхдөө агшдаг бол ус ганцаараа тэлдэг, ус гурван төрөлд хувилдаг хувилгаан чанартай, бусад бодис доошоо хүндийн хүчний дагуу зүтгэж байхад ус ана цав, ургамалын болон хөрсний гуурсан хоолойгоор дээшээ зүтгэдэг, дэлхийн бүх бодисыг уусгадаг болохоороо хорыг саармагжуулдаг,өөрөө амархан бохирддог гээд мянга түмэн нууцтай. Энэхүү ус бидний доор, бидний дээр, бидний дотор оршиж байдгаараа бусад эрдэсээс онцгой ялгаатай, нөлөөтэйг хэлэх нь илүүц. Дэлхийн усны нөөц тогтмол байхад хүний тоо өсөж байгаа нь усны хүртээмжийг багасгаснаар НҮБ-ын баримтаар өдөрт 25-30 мянган хүн цангаж үхэж байна. Хоёрхон арван жилийн дараа нефть, байгалийн хийгээс үнэтэй болж улс орнуудыг амьд үлдэхийн төлөөх онцгой хэрцгий дайнд хүргэнэ гэж судлаачид хэлж байна. НҮБ-ын ундааны цэвэр усны асуудлаарх хөтөлбөр хамгийн том асуудал болж 2005-2014 оныг “Амьдралын эх сурвалж-Ус” гэсэн 10 жил зарлалаа. Монгол улс 2011 оныг “Усны жил” болгон зарласан нь цагаа олсон хэрэг. Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал Бидний эх орон азаар ус багатай ч биш, арвин ч биш дунд хавьд ордог ард түмэн. Хуваарьлагдсан байдал нь харилцан өөр. Бурхан бидэндээ Хангайдаа гадаргын ус ахиу, говьдоо гүний ус овоо хайрлажээ. Нэг хүнд оногдох усаараа хангалттай өндөр үзүүлтэй ч экосистем нь ихэд эмзэг. Монгол орны усны нийт нөөцийн хэмжээ 608,000 сая шоо метр жил байгаа нь дэлхийн цэвэр усны нөөцийн 0.000000044 %-г эзэлнэ. Үүнээс газрын доорх усны нөөц 10.800 сая шоо метржил буюу монголын нийт нөөцийн 1.96%.Энэ нөөцөөс ашиглаж болох нь 5.600 сая шоо метржил. Хамгийн сүүлийн хайгуулын мэдээг нэгтгэвэл Монгол орны хэмжээнд 207 газрын доорх ордод 925787 шоо метрхоног байгаа нь ашиглаж болох нөөцийн 4.5 % болж байна. Улсын хэмжээнд /2008 -2010 оны байдлаар / нийт ус хэрэглээ - 565,5 сая м3 /жил байгаа бол үүний 80% буюу 452,4 сая м3/жил нь газрын доорхи усаар хангаж байна. Гэтэл манай орны нийт усны нөөцийн 34.6 шоо км- нь гол мөрөн, 500 шоо км–нь нуур, тойромд, 62.9 шоокм мөнхцас, мөсөн гол тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл усны нийт нөөцийн 90% гаруйг гадаргуугийн ус эзэлж байна. Үүнээс ашиглаж болох нөөцийг тогтоох аргачлал тогтоосон байдал одоогоор бүрэн шийдэгдээгүй гэж болно. Та бүхэн дээрх арифметикаас харахад нэг парадокс харагдаж байгаа биз. Монгол орны усны нөөцийн өнөөгийн харьцааг харахад нийт усны нөөцийн 90 гаруй хувь байгалийн усны эргэлтийн нөлөөгөөр түргэн нөхөгдөн сэргэдэг дээр нь усны 80-аад хувь нь гадагш урсан гардаг гадаргын усны 10 % хүрэхгүйг нь ашиглаж байна. Харин нийт нөөцийн 1.96% хүрэхтэй үгүйтэйг эзэлдэг,зарим нь үүссэн шигээ олон арван мянга магадгүй олон сая жилд нөхөгддөг, зарим нь хэзээ ч нөхөгдөхгүйгазрын доорх усаар хэрэгцээнийхээ 80-90%-ийг хангаж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байхыг албан бусаар дүгнэвэл: Сибирийн том голуудын эх үүсвэр Монголоос эхтэй байдагтай уялдан СССР-ын үеийн бодлогоор газрын доорх усыг нь илүү хайж олж өгөх, хэрэглүүлэх, гадаргын усыг нь хөндөхгүй байхбодлого байсныг үгүйсгэхгүй. Газар доорх цэнгэг сайн хадгалагдсан усны ордыг амарчлан ашиглах сэтгэлгээ хаа сайгүй байгаатай холбоот
Бичсэн: l.gantogtoh | цаг: 08:49 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax